Posts

Монгол банкинд гомдолтой.

 2008 оны 4 сард Монгол банкнаас шалгалт орон, бидний 71 тэрбумын алдагдлыг илрүүлэн, эрүүгийн цагдаад өгснөөр,  бид гэмт хэрэгтэн болон ял үүрч, татвар төлөгчид 71 тэрбумаар хохиров. Үүнээс өөр зам байсан уу?  - Мэдээж асуудлыг "Эхийг нь эцээж, Тугалыг нь тураахгүйгээр" шийдэх олон арга байсан л байж таараа. Ямар ард түмэн байна, тийм удирдагч бна гэдэг шиг, ямар ерөнхийлөгч бна, тийм Монгол банк байжээ. Би бодлоо, ямар азгүй юм бэ? Энэ Пүрэвдорж гэдэг "...." байсны оронд Чук ерөнхийлөгч байсан бол Анодыг  хөнгөхөөн зараад, өөрөө  сая $ хармаалах байсандаа гэж.       Ц.Нямдорж бол " Тэгэхгүй шүү энэ бол луйвар" гэж хэлэх байсан биз.      Коммунистуудын онолоор бид шоронд явах нь зөв байсан. Харин либералууд бол Анодыг зараад л гүйцээ. Баруун зүүний ялгаа үүнд л байгаа юм даа.     Коммунистууд харин "сонин" шүү. Өөрийн намын хяналт шалгалтын газрынхаа даргын Зоос банкыг дампуурахад төр нь худалдаад авчихаж байгаа...

#Анод банкны# гэгдэх эрүүгийн хэргийн талаар

 Анод банкийг үүсгэн байгуулагчид нь ЭХ-156/3 аар 8 жилийн ял тулгуулж, таслагдан 2008 оны 12 сарын 10 наас 2015 оны 11 сарын 7 - ны хугацаанд яллагдагч, ялтан болж амьдрал, эдийн засгаараа хохирцгоосон. Одоо ч гэсэн "энэ залхаан цээрлүүлэлт" нь  "банкны үйл ажиллагааны алдагдал" 71 тэрбум төгрөгийг төлөх, ШШГЕГ- ын хяналтан доор банкны үйлчилгээ авах, гадаадад зорчих эрхээ хязгаарлуулах, байнгын хүчний байгууллагын хараа хяналтанд орших,  зэргээр "хязгааргүй хугацаанд" үргэлжилж бна. Хэрвээ Монголчуудын улс төр, эдийн засгийн хандлага нь өөр байсан бол Анод банк оршин тогтнож, үүсгэн байгууулагчид нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх боломж байсан байх магадлалтай. 2009 онд Анод банкыг худалдан авах саналыг, Шведэд бүртгэлтэй, Малайзын томоохон сан 100 сая евро барьцаанд байршуулан Монгол банкинд тавьжээ. Онолын хувьд Анод банк зарагдсанаар хохирол гэгдэх 71 тэрбум төгрөг төлөгдөн, Анод банкны хохирогчид гэсэн ойлголт байхгүй болж, гаднын хөрөнгө оруулал...

2008 оны дэлхийн санхүүгийн хямрал Монголд, Анод банкинд хэрхэн нөлөөлөв.

Image
 2008 оны дэлхийн санхүүгийн хямралд улс бүр өөрсдийн санхүүгийн байдлаас хамааран янз бүрийн байдлаар нэрвэгдсэн байдаг. Хямралыг эхлүүлсэн гол буруутан гэгдэх АНУ - д 400 гаруй банк дампууран, олон 10 сая хүмүүс тэтгэвэр, даатгалын сангаа алдан, хохирч үлдсэн. Зарим том банк, даатгалын компаниудын удирдах ажилчдыг санаатайгаар ашиг олох үүднээс эрсдэлтэй алхам хийсэн гэж буруутган, эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж, жагсаал цуглаан хийж байсан ч Бүгд Найрамдах Намынхан " Энэ бол цэвэр бизнесийн эрсдэл байсан" гэж цээжээрээ хамгаалан, шорон орон гэлгүй 2 тийш болцгоосон. Хямралаас улбаалан, насаараа хуримтлуулсан  тэтгэвэрийн мөнгөө  алдсан, байрнаасаа хөөгдөн гудамжинд гарсан хүмүүс хүчтэй эсэргүүцэл үзүүлж, буруутныг гэсгээхийг шаардаж байсан ч, 200 жилийн түүхтэй,  зах зээлийн эдийн засгийн ээлжит " цунами" байлаа гэж эцсийн эцэст хүлээн зөвшөөрсөн. Мэдээж манай өмнөд болон хойт хөршүүдийг хямрал тойрсонгүй. Аль аль нь  "засгийн газрын хүчтэй зохицуулалттай...