Монгол банкинд гомдолтой.

 2008 оны 4 сард Монгол банкнаас шалгалт орон, бидний 71 тэрбумын алдагдлыг илрүүлэн, эрүүгийн цагдаад өгснөөр,  бид гэмт хэрэгтэн болон ял үүрч, татвар төлөгчид 71 тэрбумаар хохиров. Үүнээс өөр зам байсан уу? 

- Мэдээж асуудлыг "Эхийг нь эцээж, Тугалыг нь тураахгүйгээр" шийдэх олон арга байсан л байж таараа. Ямар ард түмэн байна, тийм удирдагч бна гэдэг шиг, ямар ерөнхийлөгч бна, тийм Монгол банк байжээ. Би бодлоо, ямар азгүй юм бэ? Энэ Пүрэвдорж гэдэг "...." байсны оронд Чук ерөнхийлөгч байсан бол Анодыг  хөнгөхөөн зараад, өөрөө  сая $ хармаалах байсандаа гэж.   

   Ц.Нямдорж бол " Тэгэхгүй шүү энэ бол луйвар" гэж хэлэх байсан биз. 

    Коммунистуудын онолоор бид шоронд явах нь зөв байсан. Харин либералууд бол Анодыг зараад л гүйцээ. Баруун зүүний ялгаа үүнд л байгаа юм даа. 

   Коммунистууд харин "сонин" шүү. Өөрийн намын хяналт шалгалтын газрынхаа даргын Зоос банкыг дампуурахад төр нь худалдаад авчихаж байгаа юм. Ёстой нөгөө чадаж байгаа юманд арга тал байхгүй гэдэг шиг. 

     Үүнийг уншиж байгаа зарим Монгол банкны ажилчид " Та нарын 220 сая $ Itochu-гийн ЛС нээс болж бид унтаж чадахгүй байсан, юун зарах гэж хэлнэ байх. 

Тийм Itochu - гийн 220 сая $ ийн LC Анод банкин дээр бсан. Тэгэхдээ энэ 500 сая $ -ын ЛС нь Монголын 5 банкаар явсан. Өнөөдөр Itochu-гийн ЛС нээс болж банк дампуурсангүй. 

   Хэрэв тухайн үед Монгол банк Анодоос шаардаж буй "банкны бүртгэлээ" зөв гаргах  асуудлыг Голомтоос шаардсан бол Голомт их эвгүй болох байлаа. Гэхдээ Анод бол МАНАН гийн эсрэг тэмцсэн, Голомт бол МАНАН-гийн нэг том хүч байсан тул дэлхийн банкны шаардлагаар Голомтод шалгалт оруулах гэсэн Пүрэвдорж өөрөө "огцрох" дээрээ тулж Голомтоос "сүнс" нь зайлав. Лу Болд бол энэ цагын "агуу" улс төрч. Яаж Пүрэвдоржийг "амьтан болгох вэ" гэдгийг утгаар нь харуулсан.

   Itochu - д хандаж хэлье: 

Та нар: Бид хамтарч ажиллаж байгаадаа сайхан бна. Унавал хамт унана, сэхвэл хамт сэхнэ, банзай гээд тулгаад  бсан яасан бэ? Бид та нарт итгэснээсээ болж, танай ЛС нээс болж  унаж байхад та нар ирж дэвсэж байсан чинь ариун явдал уу? 

    Монгол банкинд хэлье: 

  Та нар Иточуд 500 сая $ ийн ЛС дээр дарамтлуулж байхын оронд Анодынхныг шорон руу биш Иточугийн "эсрэг" тавих байсан юм. 

     Бидэнд олон улсын шүүх дээр очиход Иточугийн хандыг хага дарах "гэрээ" байсан юм. 

Ямар гэж үү? Бид Иточугийн өмнө LG - д "бөөрөө" авахуулан LC ны талаар маш сайн ойлголттой болсон бсан. Тиймээс ямарваа нэгэн асуудал үүсэхэд Иточу болон Иточугийн банк ямар нэгэн гомдол гаргахгүй гэж 7 дахин баталгаа гаргаж өгсөн "гэрээ" хийсэн бсан. 

   Монголчууд ийм арчаагүй, хариуцлагаас зайлсхийсэн, зөвхөн тухайн цагт хар амиа боддог чанар энд тодоор илэрсэндээ. Хэрэв Монгол банк, Анод банк, Хувьцаа эзэмшигчид бүгд хамтран зангидсан гар шиг байсан бол Иточууг "байранд" нь тавих байлаа гэж. 

   Нэмж хэлэхэд Монгол банкны хяналт шалгалтыг хариуцсан гол хүн нь ашиг сонирхолын зөрчилтэй бсан. Хэний тухай яриад байгааг мэдэх улсууд нь мэдэж байгаа. 

    Гомдсондоо бичсэнгүй. Өнгөрсөн юман дээр гомдоод "сэтгэлийн" гарц. 

   Хамгийн дургүй хүрмээр нь Монгол банк бахь  байдгаараа . Гаднын хөрөнгө оруулагчдыг хаасан боосон. Хаалттай, банкны хүү буухгүй байгаа нэг хүчин зүйл бол энэ. Сая МСS банкны лизэнз авсан гэсэн . Үнэн бол ямар шалгуураар авсан бэ? Зүй нь бол Анодын алдагдлыг төлөөд авах ёстой . Ёс зүйтэй газруудын төв банк тэгж л ажилладаг. 

   




   



Comments

Popular posts from this blog

2008 оны дэлхийн санхүүгийн хямрал Монголд, Анод банкинд хэрхэн нөлөөлөв.