#Анод банкны# гэгдэх эрүүгийн хэргийн талаар
Анод банкийг үүсгэн байгуулагчид нь ЭХ-156/3 аар 8 жилийн ял тулгуулж, таслагдан 2008 оны 12 сарын 10 наас 2015 оны 11 сарын 7 - ны хугацаанд яллагдагч, ялтан болж амьдрал, эдийн засгаараа хохирцгоосон. Одоо ч гэсэн "энэ залхаан цээрлүүлэлт" нь "банкны үйл ажиллагааны алдагдал" 71 тэрбум төгрөгийг төлөх, ШШГЕГ- ын хяналтан доор банкны үйлчилгээ авах, гадаадад зорчих эрхээ хязгаарлуулах, байнгын хүчний байгууллагын хараа хяналтанд орших, зэргээр "хязгааргүй хугацаанд" үргэлжилж бна. Хэрвээ Монголчуудын улс төр, эдийн засгийн хандлага нь өөр байсан бол Анод банк оршин тогтнож, үүсгэн байгууулагчид нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх боломж байсан байх магадлалтай. 2009 онд Анод банкыг худалдан авах саналыг, Шведэд бүртгэлтэй, Малайзын томоохон сан 100 сая евро барьцаанд байршуулан Монгол банкинд тавьжээ. Онолын хувьд Анод банк зарагдсанаар хохирол гэгдэх 71 тэрбум төгрөг төлөгдөн, Анод банкны хохирогчид гэсэн ойлголт байхгүй болж, гаднын хөрөнгө оруулалт санхүүгийн системд орж ирэн бүх зүйл зөв голдрол руугаа явах байв. Монгол банкны зүгээс энэ талаар "Лалын" гэгдэх орноос хөрөнгө оруулалтын санал тавьсан тул хүлээж авах боломжгүй гэсэн тайлбарыг албан ёсоор сонин дээр тавьсан. Монгол банкны татгалзсан бодит шалтгаан нь Иточугийн 220 сая $ - ийн LC Анод банкин дээр байснаас үүдэлтэй болов уу гэж одоо "тааж", эрхийн дагуу "хардаж" бна. Энэ post - ийн зорилго нь хэн нэгнийг буруутгах, гомдол гаргах биш. Монгол банк нь зарим нэгэн "сандарсан хувьцаа эзэмшигчдийн" дарамтанд орж Анодынхныг шоронд хийж, шонд өлгөхийнхөө оронд бүгдээр хамтран нэг баг болон ажилласан бол Анод банк зарагдах магадлал бодьтой байсан. Миллиардын хөрөнгөтэй, Азидаа томд ордог сангийн удирдах ажилчид багаараа Анод банкыг худалдан авах зорилготойгоор Монголд ирж, 10 гаруй хоног Монгол банктай ажилласан байдаг. Энэ худалдан авалтыг хийхэд гол саад болсон Itochu - гийн 500 сая $ - ийн LC нь Монголын 5 банкаар дамжсан бөгөөд энэ ЛС гээс болж эрүүгийн хэрэг үүссэн мэдээлэл одоогоор алга байна. Бидний хувьд Itochu - тэй санхүүгийн маргаанд орсон тохиолдолд өөрсдийгөө хамгаалах батлан даалтыг Иточу компаниас авсан бсан. Нэг иймэрхүү бусад улсад хэвийн боловч, "Монголд бол болдоггүй үйл явдлын" хохирогчид нь Монголын татвар төлөгчид болсон онцгүй түүх байна. Хүмүүс хэлдэг: "Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө" гэж. Яах гэж 2005 онд "Монголд авилгал байна гэж анх хэлсэн хүмүүсийг дэмжсэн бэ", 2008 онд Монголд МАНАН байна гэж яах гэж дуугарсан юм бэ гэж. Эдгээр ойлголт нь өнөөдөр хүн болгоны "мэддэг зүйл" болсон боловч тухайн үедээ эрх баригчдын дургүйг ихээхэн хүргэсэн "эсэргүү" ойлголт байсан гэж.
Comments
Post a Comment