2008 оны дэлхийн санхүүгийн хямрал Монголд, Анод банкинд хэрхэн нөлөөлөв.


 2008 оны дэлхийн санхүүгийн хямралд улс бүр өөрсдийн санхүүгийн байдлаас хамааран янз бүрийн байдлаар нэрвэгдсэн байдаг. Хямралыг эхлүүлсэн гол буруутан гэгдэх АНУ - д 400 гаруй банк дампууран, олон 10 сая хүмүүс тэтгэвэр, даатгалын сангаа алдан, хохирч үлдсэн. Зарим том банк, даатгалын компаниудын удирдах ажилчдыг санаатайгаар ашиг олох үүднээс эрсдэлтэй алхам хийсэн гэж буруутган, эрүүгийн хэрэг үүсгэхийг шаардаж, жагсаал цуглаан хийж байсан ч Бүгд Найрамдах Намынхан " Энэ бол цэвэр бизнесийн эрсдэл байсан" гэж цээжээрээ хамгаалан, шорон орон гэлгүй 2 тийш болцгоосон. Хямралаас улбаалан, насаараа хуримтлуулсан  тэтгэвэрийн мөнгөө  алдсан, байрнаасаа хөөгдөн гудамжинд гарсан хүмүүс хүчтэй эсэргүүцэл үзүүлж, буруутныг гэсгээхийг шаардаж байсан ч, 200 жилийн түүхтэй,  зах зээлийн эдийн засгийн ээлжит " цунами" байлаа гэж эцсийн эцэст хүлээн зөвшөөрсөн. Мэдээж манай өмнөд болон хойт хөршүүдийг хямрал тойрсонгүй. Аль аль нь  "засгийн газрын хүчтэй зохицуулалттай" эдийн засагтай орнууд  тул,  "улс нь худалдаж авах" мэтийн "төрийн механизмыг" ашиглан асуудлаа шийдэцгээв. Манай улсын хувьд санхүүгийн хямралд хүргэсэн гол хүчин зүйлүүд нь "2006 оны   Гэнтийн ашгийн 68 хувийн татвар", "борлуулалтаасаа хэд дахин давсан  огцом барилгажилт," "Хятадын худалдан авалтын зогсонг байдлаас шалтгаалсан экспортын уналт", "2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдал" зэргүүд....  Анод банкны хувьд үүссэн цагаасаа эхлэн алтны салбартай гүнзгий холбогдсон байсан нь, хамгийн том цохилт болон ирсэн. Нэг улс төрчийн сэтгэлийн хөөрлөөр, бодлогогүй гаргасан "68 хувийн гэгдэх" хууль нь,  эдийн засгаа чирж явсан нэг салбарыг унагаж олон 10 мянган хүнийг ажлын байргүй болгон, төсвийн хомсдолд хүргэн, валютын ханшийг барих боломжийг үгүй хийж, хямралыг хохирол багатай давах боломжийг үгүй хийсэн. Анод банк банк энэ бүгдийн золиосонд явсан.   

Comments