#Анод банкны# гэгдэх эрүүгийн хэргийн талаар
Анод банкийг үүсгэн байгуулагчид нь ЭХ-156/3 аар 8 жилийн ял тулгуулж, таслагдан 2008 оны 12 сарын 10 наас 2015 оны 11 сарын 7 - ны хугацаанд яллагдагч, ялтан болж амьдрал, эдийн засгаараа хохирцгоосон. Одоо ч гэсэн "энэ залхаан цээрлүүлэлт" нь "банкны үйл ажиллагааны алдагдал" 71 тэрбум төгрөгийг төлөх, ШШГЕГ- ын хяналтан доор банкны үйлчилгээ авах, гадаадад зорчих эрхээ хязгаарлуулах, байнгын хүчний байгууллагын хараа хяналтанд орших, зэргээр "хязгааргүй хугацаанд" үргэлжилж бна. Хэрвээ Монголчуудын улс төр, эдийн засгийн хандлага нь өөр байсан бол Анод банк оршин тогтнож, үүсгэн байгууулагчид нь эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх боломж байсан байх магадлалтай. 2009 онд Анод банкыг худалдан авах саналыг, Шведэд бүртгэлтэй, Малайзын томоохон сан 100 сая евро барьцаанд байршуулан Монгол банкинд тавьжээ. Онолын хувьд Анод банк зарагдсанаар хохирол гэгдэх 71 тэрбум төгрөг төлөгдөн, Анод банкны хохирогчид гэсэн ойлголт байхгүй болж, гаднын хөрөнгө оруулал...