Posts

Showing posts from May, 2021

Монгол банкинд гомдолтой.

 2008 оны 4 сард Монгол банкнаас шалгалт орон, бидний 71 тэрбумын алдагдлыг илрүүлэн, эрүүгийн цагдаад өгснөөр,  бид гэмт хэрэгтэн болон ял үүрч, татвар төлөгчид 71 тэрбумаар хохиров. Үүнээс өөр зам байсан уу?  - Мэдээж асуудлыг "Эхийг нь эцээж, Тугалыг нь тураахгүйгээр" шийдэх олон арга байсан л байж таараа. Ямар ард түмэн байна, тийм удирдагч бна гэдэг шиг, ямар ерөнхийлөгч бна, тийм Монгол банк байжээ. Би бодлоо, ямар азгүй юм бэ? Энэ Пүрэвдорж гэдэг "...." байсны оронд Чук ерөнхийлөгч байсан бол Анодыг  хөнгөхөөн зараад, өөрөө  сая $ хармаалах байсандаа гэж.       Ц.Нямдорж бол " Тэгэхгүй шүү энэ бол луйвар" гэж хэлэх байсан биз.      Коммунистуудын онолоор бид шоронд явах нь зөв байсан. Харин либералууд бол Анодыг зараад л гүйцээ. Баруун зүүний ялгаа үүнд л байгаа юм даа.     Коммунистууд харин "сонин" шүү. Өөрийн намын хяналт шалгалтын газрынхаа даргын Зоос банкыг дампуурахад төр нь худалдаад авчихаж байгаа...